Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шат

Progetto concluso

Тогтвортой Амьжиргаа-3 Төсөл (ТАТ-3)-ийн зорилго нь Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэвшүүлэх, чадавх бэхжүүлэх замаар орон нутгийн засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгоход оршино. Ингэхдээ Засгийн газрын төвлөрлийг сааруулах шинэчлэлийн үйл явцын гол цөм болох Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжинэ. ТАТ-3 нь Монгол улсын нийт 330 сумдад шаардлагатай чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа явуулах бөгөөд сайн гүйцэтгэлийг урамшуулах зорилгоор сумдад гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгож байна. ТАТ-3 нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулснаар Монголын нийт хүн амын 40% нь ашгийг хүртэнэ.

Paese/Regione Tema Periodo Budget
Mongolia
Governance
Decentralizzazione
Gestione delle finanze pubbliche
Organizzazioni contro la corruzione
01.09.2012 - 31.12.2021
CHF  12’940’000
Contesto Өнгөрсөн гаруй 20 жилийн хугацаанд Монгол улс тогтвортой, нээлттэй бөгөөд ардчилсан улс бий болох томоохон алхмуудыг хийсэн. Үүний зэрэгцээ хагас нүүдэлчин мал аж ахуйд тулгуурласан төвлөрсөн удирдлагатай эдийн засгаас дэлхийн түвшний уул уурхайн салбараас хамаарсан зах зээлд чиглэсэн эдийн засаг уруу шилжих томоохон өөрчлөлт явагдсан. Гэхдээ ядуурлыг бууруулах тэр дундаа хөдөө нутгийн ядуурлыг бууруулахад энэхүү эдийн засгийн томоохон үр ашгийг тэгш хуваарилах шаардлагатай байдаг. Төвлөрлийг сааруулах нь эдийн засгийн өсөлт, төрөлжүүлэлт болон шударга бөгөөд тогтвортой хөгжилд нэн чухал болохыг улс орнуудын засгийн газар болон оролцогч талууд харж байна. Төвлөрлийг сааруулах нь мөн иргэд сайн чанартай үйлчилгээ, дэд бүтэц болон харилцаа холбооны таатай нөхцлүүдийг илүү сайн хүртэхэд дэмжлэг үзүүлдэг.
Obiettivi Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд засаглал болон олон нийтийн оролцоог сайжруулахад оршино.
Gruppi target ТА-3 төслийн үндсэн ашиг хүртэгч нар нь монголын нийт хөдөөний иргэд, түүн дотроо их тооны ядуу өрхүүд, малчид, үндэстний цөөнх бүлгүүд (голчлон Казах) болон хувиараа ашигт малтмал олборлогчид. ТА-3 төслийн ашиг хүртэгч нар нь монголын нийт хүн амын 40%-ийг бүрдүүлж байна. Орон нутгийн төрийн албан хаагчид мөн ашиг хүртэнэ: аймгийн түвшний ТА төслийн зөвлөлийн гишүүдийн 25% нь эмэгтэйчүүд, сумын ТА төслийн зөвлөлийн гишүүдийн 39% нь аймагт, дүүргийн ТА төслийн зөвлөлийн 52% нь Улаанбаатар хотод байна.
Effetti a medio termine
  • Иргэд орон нутгийн хөгжлийн сонголтуудаа орон нутгийн засаг захиргаанд ил тодоор илэрхийлэх, дамжуулах боломжтой шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах бодитой бөгөөд тогтвортой нөхцлийг бий болгохыг дэмжих
  • Сургалт хийх (болон Бүрэлдэхүүн 2-ын хүрээнд гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох) замаар засаг захиргааны талаас бүтээлч хариу үйлдэл хийдэг болох нөхцлийг бүрдүүлэх.
  • Засаг захиргааны үр дүнтэй, үр ашигтай, ил тод, хариуцлагатай бөгөөд хууль ёсны санхүүгийн удирдлага, төлөвлөлт, худалдан авалт болон удирдлагын мэдээллийн системын (УМС) чадваруудыг системчлэх.
  • Орон нутгийн хөгжлийн санаачлагад олон нийтийн хяналт тавих байдлыг системчлэх, сумын иргэдийн хурлын хяналтын үүргийг бэхжүүлэх (нийгмийн эгэх хариуцлага).
Risultati

Risultati fasi precedenti:  

ТА төслийн гол үр дүн нь олон нийтийн санаачлагатай сангийн ашиглалтын үнэ цэнийг харуулсан бөгөөд эцсийн дүндээ нэгдсэн төсвийн хуулийг нэвтрүүлэхэд хүргэсэн юм. Шинээр хуульчлагдсан ОНХС нь ТА-2 төслийн хүрээнд туршилтаар хэрэгжүүлсэн ‘Олон Нийтийн Хөгжлийн Сангууд’ дээр тулгуурлан боловсруулсан.

ТА-3 төслийн хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан урамшууллын зорилго нь ТА-2 төслөөс хуримтлуулсан туршлага болон олон улсын туршлага дээр тулгуурласан. Олон Нийтийн Хөгжлийн Сангуудаар дамжуулан голчлон эрүүл мэнд болон боловсролын 6,000 гаран төслүүдийг санхүүжүүлсэн бөгөөд хэрэгжүүлснээр Монгол улсад шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чухал ач холбогдолтой ойлголтыг олж авсан.

ТА-2 төслийн хүрээнд иргэдийн сэтгэл ханамжийн түвшин байсан. 2011 оны байдлаар иргэдийн 80%-аас дээш хувь нь Олон Нийтийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон хэрэгжүүлсэн арга замуудад сэтгэл хангалуун байсан.

Түүнчлэн жил ирэх тусам ТА-2 төслийн үйл ажиллагаанд оролцогч өрхүүдийн тоо нэмэгдэж байсан ба нэгдсэн төсвийн хуулийн хэрэгжилтэд шаардлагатай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүд хаалгыг нээж өгсөн. 


Direzione/Ufficio responsabile DSC
Credito Cooperazione allo sviluppo
Partner del progetto Partner contrattuale
Istituzione finanziaria internazionale
Instituzione universitaria e di ricerca svizzera
  • Швейцарийн бусад эрдэм шинжилгээний байгууллагууд
  • ШХА-ийн тухайн улс дахь салбар
  • Banca mondiale - Banca internazionale per la ricostruzione e lo sviluppo


Budget Fase in corso Budget Svizzera CHF    12’940’000 Budget svizzero attualmente già speso CHF    5’583’311
Fasi del progetto

Fase 1 01.09.2012 - 31.12.2021   (Completed)