Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шат


Тогтвортой Амьжиргаа-3 Төсөл (ТАТ-3)-ийн зорилго нь Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэвшүүлэх, чадавх бэхжүүлэх замаар орон нутгийн засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгоход оршино. Ингэхдээ Засгийн газрын төвлөрлийг сааруулах шинэчлэлийн үйл явцын гол цөм болох Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжинэ. ТАТ-3 нь Монгол улсын нийт 330 сумдад шаардлагатай чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа явуулах бөгөөд сайн гүйцэтгэлийг урамшуулах зорилгоор сумдад гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгож байна. ТАТ-3 нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулснаар Монголын нийт хүн амын 40% нь ашгийг хүртэнэ.

Land/Region Thema Periode Budget
Mongolei
Governance
Dezentralisierung
Steuerung der öffentlichen Finanzen
Anti-Korruptions-Organisationen
01.09.2012 - 31.12.2021
CHF  12’940’000
Hintergrund Өнгөрсөн гаруй 20 жилийн хугацаанд Монгол улс тогтвортой, нээлттэй бөгөөд ардчилсан улс бий болох томоохон алхмуудыг хийсэн. Үүний зэрэгцээ хагас нүүдэлчин мал аж ахуйд тулгуурласан төвлөрсөн удирдлагатай эдийн засгаас дэлхийн түвшний уул уурхайн салбараас хамаарсан зах зээлд чиглэсэн эдийн засаг уруу шилжих томоохон өөрчлөлт явагдсан. Гэхдээ ядуурлыг бууруулах тэр дундаа хөдөө нутгийн ядуурлыг бууруулахад энэхүү эдийн засгийн томоохон үр ашгийг тэгш хуваарилах шаардлагатай байдаг. Төвлөрлийг сааруулах нь эдийн засгийн өсөлт, төрөлжүүлэлт болон шударга бөгөөд тогтвортой хөгжилд нэн чухал болохыг улс орнуудын засгийн газар болон оролцогч талууд харж байна. Төвлөрлийг сааруулах нь мөн иргэд сайн чанартай үйлчилгээ, дэд бүтэц болон харилцаа холбооны таатай нөхцлүүдийг илүү сайн хүртэхэд дэмжлэг үзүүлдэг.
Ziele Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд засаглал болон олон нийтийн оролцоог сайжруулахад оршино.
Zielgruppen ТА-3 төслийн үндсэн ашиг хүртэгч нар нь монголын нийт хөдөөний иргэд, түүн дотроо их тооны ядуу өрхүүд, малчид, үндэстний цөөнх бүлгүүд (голчлон Казах) болон хувиараа ашигт малтмал олборлогчид. ТА-3 төслийн ашиг хүртэгч нар нь монголын нийт хүн амын 40%-ийг бүрдүүлж байна. Орон нутгийн төрийн албан хаагчид мөн ашиг хүртэнэ: аймгийн түвшний ТА төслийн зөвлөлийн гишүүдийн 25% нь эмэгтэйчүүд, сумын ТА төслийн зөвлөлийн гишүүдийн 39% нь аймагт, дүүргийн ТА төслийн зөвлөлийн 52% нь Улаанбаатар хотод байна.
Mittelfristige Wirkungen
  • Иргэд орон нутгийн хөгжлийн сонголтуудаа орон нутгийн засаг захиргаанд ил тодоор илэрхийлэх, дамжуулах боломжтой шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах бодитой бөгөөд тогтвортой нөхцлийг бий болгохыг дэмжих
  • Сургалт хийх (болон Бүрэлдэхүүн 2-ын хүрээнд гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох) замаар засаг захиргааны талаас бүтээлч хариу үйлдэл хийдэг болох нөхцлийг бүрдүүлэх.
  • Засаг захиргааны үр дүнтэй, үр ашигтай, ил тод, хариуцлагатай бөгөөд хууль ёсны санхүүгийн удирдлага, төлөвлөлт, худалдан авалт болон удирдлагын мэдээллийн системын (УМС) чадваруудыг системчлэх.
  • Орон нутгийн хөгжлийн санаачлагад олон нийтийн хяналт тавих байдлыг системчлэх, сумын иргэдийн хурлын хяналтын үүргийг бэхжүүлэх (нийгмийн эгэх хариуцлага).
Resultate

Resultate von früheren Phasen:  

ТА төслийн гол үр дүн нь олон нийтийн санаачлагатай сангийн ашиглалтын үнэ цэнийг харуулсан бөгөөд эцсийн дүндээ нэгдсэн төсвийн хуулийг нэвтрүүлэхэд хүргэсэн юм. Шинээр хуульчлагдсан ОНХС нь ТА-2 төслийн хүрээнд туршилтаар хэрэгжүүлсэн ‘Олон Нийтийн Хөгжлийн Сангууд’ дээр тулгуурлан боловсруулсан.

ТА-3 төслийн хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан урамшууллын зорилго нь ТА-2 төслөөс хуримтлуулсан туршлага болон олон улсын туршлага дээр тулгуурласан. Олон Нийтийн Хөгжлийн Сангуудаар дамжуулан голчлон эрүүл мэнд болон боловсролын 6,000 гаран төслүүдийг санхүүжүүлсэн бөгөөд хэрэгжүүлснээр Монгол улсад шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чухал ач холбогдолтой ойлголтыг олж авсан.

ТА-2 төслийн хүрээнд иргэдийн сэтгэл ханамжийн түвшин байсан. 2011 оны байдлаар иргэдийн 80%-аас дээш хувь нь Олон Нийтийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон хэрэгжүүлсэн арга замуудад сэтгэл хангалуун байсан.

Түүнчлэн жил ирэх тусам ТА-2 төслийн үйл ажиллагаанд оролцогч өрхүүдийн тоо нэмэгдэж байсан ба нэгдсэн төсвийн хуулийн хэрэгжилтэд шаардлагатай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүд хаалгыг нээж өгсөн. 


Verantwortliche Direktion/Bundesamt DEZA
Kreditbereich Entwicklungszusammenarbeit
Projektpartner Vertragspartner
Internationale Finanzinstitution (IFI)
Schweizerische Hochschul- und Forschungsinstitution
  • Andere Schweizer Hochschul- und Forschungsinstitute
  • ШХА-ийн тухайн улс дахь салбар
  • Weltbank - Internationale Bank für Wiederaufbau und Entwicklung


Budget Laufende Phase Schweizer Beitrag CHF    12’940’000 Bereits ausgegebenes Schweizer Budget CHF    5’583’165
Projektphasen Phase 1 01.09.2012 - 31.12.2021   (Laufende Phase)