НҮБ-ын Женев дэх Тусгай илтгэгч орон нутаг дах гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Өмнөговь аймагт айлчиллаа

Local news, 26.01.2022

Өмнөговь аймаг нь байгалийн өвөрмөц онцлог, аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудаараа алдартай улсынхаа хамгийн том, хамгийн баян аймаг юм.

НҮБ-ын тусгай илтгэгч болон ШХА-ийн дарга
НҮБ-ын тусгай илтгэгч болон ШХА-ийн дарга ©ШХА

Гэсэн хэдий ч тус аймаг нь жендэрт суурилсан хүчирхийллийн хамгийн өндөр тархалттай эхний гурван аймгийн нэг бөгөөд: Тус аймгийн судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 63.3 хувь нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Бусад орны судалгаанаас харахад жендэрт суурилсан хүчирхийллийн түвшин өндөр байгаа нь ихэвчлэн уул уурхайн салбарын өсөлттэй нягт холбоотой байдаг ба тус аймаг нь Монгол Улсын уул уурхайн салбарын голомт болсноороо анхаарал татаж байна. 2010 оноос хойших уул уурхайн эрчимтэй үйлдвэржилт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, энэ салбар дах хөдөлмөрийн хүнд нөхцөл зэрэг нь жендэрт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд өндөр хувьтай өртснийг холбон тайлбарлаж болох юм. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Бид хаана өөрчлөлт хийж болох вэ?

Швейцарын хөгжлийн агентлаг нь 2016 оноос хойш Монгол Улсад "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" төслийг дэмжин ажиллаж байна. Бодлого болон нөлөөллийн ажлын хүрээнд тус төслөөс жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод зориулсан 11 нэг цэгийн үйлчилгээний төвийг улсын хэмжээнд байгуулаад байна. 2016-2020 онд тус төвүүдээр 7 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн 5000 орчим эмэгтэйчүүд үйлчлүүлсэн байна; Нийт үйлчлүүлэгчдийн 43 хувь нь эмэгтэйчүүд, харин 47 хувь нь 0-17 насны охид, хөвгүүд байсан.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Европын Холбооны төлөөлөгчийн газар, НҮБ-ын эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тусгай илтгэгч нарын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврын асуудал хариуцсан Тусгай илтгэгч хатагтай Рийм Алсалемийг 2021 оны 12 дугаар сард Монгол Улсад айлчлахыг урьсан. Өмнөговь аймагт хийсэн айлчлал нь түүний Монгол дахь айлчлалын нэг гол ажил байв. Швейцарын хөгжлийн агентлаг болон Европын Холбооны төлөөлөгчийн газартай хамтран хийсэн ажлын айлчлалын үеэр тэрээр Даланзадгад суман дах нэг цэгийн үйлчилгээний төвөөр зочилж, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын талаар аймаг, сумын удирдлагуудтай ярилцаж, харилцан санал солилцлоо. Тэрээр Монгол Улс дах есөн өдрийн айлчлалынхаа төгсгөлд “Хохирогчдод зориулсан хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, олон салбарыг төлөөлсөн баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа зэрэг нь хүмүүст хүрсэн үйлчилгээ, үйл ажиллагаа шат дараатай өргөжин тэлж, тэр дундаа аймгийн хэмжээнд ч үр дүнгээ өгч байгааг харахад таатай байна. Гэсэн хэдий ч, ялангуяа алслагдсан болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн боломж нөхцөл, чадавхыг бэхжүүлэх, баталгаажуулахын тулд илүү их зүйлийг хийх шаардлагатай байна" хэмээн цохон тэмдэглэлээ. Гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт байнга өндөр байгаа нь хүний ​​эрхийн энэхүү зөрчлийн эсрэг хувь хүн, албан байгууллага бид онцгой анхаарч нэг бүрчлэн бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

НҮБ-ын Хүн амын сан/тусгай илтгэгч