Ногоон алт – Малын эрүүл мэнд төсөл

Дууссан
Малчид Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлагатай танилцаж байгаа нь. Баян-Өлгийн аймгийн Буянт сум. © ШХА © SDC Mongolia

Хөдөөгийн хүн амын 70 хувийг эзлэх малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулах үүднээс уг төсөл нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр сайн туршлагыг түгээх зорилготой. ШХА нь малчдын байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах замаар Монгол Улсын мал аж ахуйн салбарт зориулсан хөрөнгө оруулалтынхаа тогтвортой байдлыг хангах зорилготой байна.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал
Эдийн засаг, ажил эрхлэлт
nothemedefined
Agricultural land resources
Agricultural co-operatives & farmers’ organisations
SME development
Agricultural policy
01.01.2017 - 30.09.2021
шв.франк  8’676’000
Үндэслэл, суурь мэдээлэл

Дал гаруй сая толгой малтай, бэлчээр нутгийнх нь  65 хувь нь унаган төлөв байдлаасаа ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн Монгол Улс хөгжлийнхөө салаа замын уулзварт ирээд байна. Хэдийгээр Монгол Улс нь дундаж орлоготой орны тоонд зүй ёсоор ордог хэдий ч орон нутагт ядуурлын түвшин харьцангуй өндөр буюу 26.4 хувьтай байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг саарч, ДНБ-ий өсөлт 2016 онд нэг хувь болтлоо буурлаа. Тус улсын эдийн засаг нь цөөн төрлийн үйл ажиллагаа, нэн ялангуяа уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай юм. Малын эрүүл мэндийн асуудлаа бүрэн шийдвэрлээгүй бөгөөд маркетингийн арга хандлагаар нэн дутмаг байгаа нь мал аж ахуйн баялаг нөөцөөсөө ашиг хүртэж чадахгүйд хүргэж байна.

Монгол оронд байгалийн гамшиг үе үе тохиох ба цаг уурын өөрчлөлт нөхцөл байдлыг даамжруулж байна. Малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болох бэлчээр  (төрийн өмч) нийт нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлж байна. Энэхүү нийтийн эзэмшлийг хамгаалж, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бэлчээрийн доройтлыг бэлчээрийн тогтвортой менежментийг хэвшүүлэх замаар бууруулах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.

Зорилтууд

Бэлчээрийн тогтвортой менежмент, сайн маркетинг, хууль эрх зүйн таатай орчинг бий болгох замаар малчин өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх

Зорилтот бүлэг

Бэлчээрийн тогтвортой менежмент (Үр өгөөж 1): 80000 малчин өрх (320,000 хүн, 50% эмэгтэй); 7000 малчин ахлагчид (30% нь эмэгтэй), албан хаагчид (15% эмэгтэй), хурлын төлөөлөгчид (10% нь эмэгтэйчүүд) бэлчээрийн тогтвортой менежментийн  сургалтанд хамрагдаж чадавхижсан байх; 25,000 малчин өрх (100,000 хүн) дундын сан, эсвэл хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан буцалтгүй тусламжийн жижиг эх үүсвэрээс хүртэх боломжтой болсон байх;

Зах зээл, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын сайжралт (Үр өгөөж 2): Хоршоодын 500 гишүүн (30% нь эмэгтэйчүүд)-ий маркетинг, бизнесийн ур чадвар сайжирсан байх; 2000 малчин (30% нь эмэгтэйчүүд), малын эмч/хөдөө аж ахуйн мэргэжилтэн (20% нь эмэгтэйчүүд), боловсруулах компанийн эзэд (50% нь эмэгтэйчүүд)-ийн техникийн болон зохион байгуулалтын ур чадвар сайжирсан байх;

Бодлогын таатай орчин (Үр өгөөж 3): Бэлчээр, малын эрүүл мэндийн бодлого цэгцэрч төлөвшвөөс Монгол Улсын бүх иргэн ашиг хүртэх болно; 1500 албан хаагч, бодлого боловсруулагч, малын эмч, яам, агентлаг, орон нутгийн байгууллагуудын техникийн ажилтнуудын чадавхи сайжирна (15% хувь нь эмэгтэйчүүд).

Дунд хугацааны үр дүн
  • Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ),  Бэлчээр ашиглалтын гэрээгээр дамжуулан бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх;
  • Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулан малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх болон хамтын маркетингийг бий болгох замаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх;
  • Малын эрүүл мэндийн үр өгөөжтэй тогтолцоо, бэлчээрийн тогтвортой менежментийн бодлогын таатай орчныг бий болгох;
Үр дүн

Хүрэх үр дүн:  

  • 18 аймагт Бэлчээр ашиглагчдын хэсэг/Бэлчээр ашиглалтын гэрээ (БАХ/БАГ)-ний хандлагыг нэвтрүүлэх;
  • Орон нутгийн удирдах байгууллагуудын зүгээс БАХ/БАГ-ийг нэвтрүүлэх, чанаржуулах болон санхүүжүүлэх зэргээр дэмжих;
  • Малчдын байгууллагууд (БАХ болон БАХ-д түшиглэсэн хоршоод)-ын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Малчин ахлагчид (ялангуяа эмэгтэй малчид)-ын бизнес, маркетинг, ухуулга сурталчилгаа хийх чадавхи болон зохион байгуулалтын ур чадварыг сайжруулах;
  • Малчдын байгууллага бэхэжсэнээр бодлогын хэлэлцүүлэг дэх оролцоо нь нэмэгдэх;
  • Хоршоод болон боловсруулах үйлдвэрүүдийн хооронд тогтвортой түншлэл бий болох;
  • Орон нутгийн түвшинд мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж сайжрах;
  • Малын эрүүл мэнд болон бэлчээрийн менежментийн асуудлаарх эрх зүйн орчинг дэмжих ба улмаар үр дүнтэй бодлого боловсруулах нөхцлийг бүрдүүлэх.


Өмнөх үе шатны гол үр дүн:  

Өнгөрсөн хугацаанд Ногоон Алт болон Малын Эрүүл Мэнд төслүүд тус тусдаа хэрэгжиж, дараах үр дүнд хүрээд байна:

  • 700 Бэлчээр ашиглалтын гэрээ хийгдсэн ба бэлчээрийн тогтвортой менежмент (нийт 21 аймгаас) 7 аймагт бэхжиж, 4 аймагт эхлэлээ тавиад байна;
  • Орон нутгийн удирдлагуудын дунд Бэлчээр ашиглагчдын хэсгүүд (БАХ) болон Бэлчээр ашиглалтын гэрээг үнэлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдал нэмэгдсэн;
  • Шинжлэх ухаанд суурилсан бэлчээрийн мониторингийн систем ашиглалтанд орсноор түүнийг үндэсний агенлагууд бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг хийхэд ашиглах болсон;
  • Үндэсний болон аймаг, сумын хэмжээнд 35000 малчин өрхөөс бүрдсэн 1300 БАХ-ийн сүлжээ бий болсон;
  • 19000 гишүүнтэй, 600 дундын сан (1 сая швейцарь франк) үүсч, бичил зээл олгох болсон;
  • БАХ-т суурилсан 70 хоршоо боловсруулах үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтоосон (сарлаг/тэмээний ноос, арьс шир, мах);
  • Бруцеллез болон шүлхий өвчний тархалтыг хянах стратегийг боловсруулж, хэрэгжүүлсэн;
  • Өвчний тархалтын эсрэг арга хэмжээ авах малын эрүүл мэндийн тогтолцоо сайжирсан;
  • Малын эрүүл мэндийн тухай хууль болон бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд батлуулахаар өргөн барьсан.


Удирдлага / Хариуцах байгууллага ШХА
Кредит Хөгжлийн хамтын ажиллагаа
Төслийн хамтрагч гэрээт хамтрагч
International or foreign NGO
Швейцарийн Эрдэм шинжилгээний Хүрээлэн
  • Швейцарийн бусад эрдэм шинжилгээний байгууллагууд


хамтрагчид

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

Цаг уур, орчны шинжилгээний газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Бусад төсөлтэй уялдсан байдал
  • Иргэдийг төлөөллийн байгууллагуудыг чадавхжуулах: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чадавхыг бэхжүүлэх;
  • Тогтвортой амьжиргаа хөтөлбөр: Орон нутгийн удирдах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн сангаас бэлчээрийн менежментэд хөрөнгө зарцуулах;
  • ЕХ/НҮБ-ХХАБ: Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • ДБ: Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйн маркетингийн төсөл
  • ХХМЭ/ЕХ: Хүрээлэн буй орчинд ээлтэй ноолуур, сарлагийн хөөврийг сурталчлах
Төсөв Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк    8’676’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк    9’101’173
Төслийн үр шатууд

Phase 1 01.01.2017 - 30.09.2021   (Completed)